1939 онд АНУ-ын иргэн Чарлез Корнелл анх дугуйг халаах шаардлагагүйгээр засварлаж болдгыг санаачилсанаар дугуйн үйлдвэрт томоохон шинэ хувьсалыг авчирж, TECH брэндийн эхлэлийг тавьж байсан түүхтэй. Өнөөдөр TECH брэнд нь нөхөөс, химийн бүтээгдэхүүн, түүхий резин, гар багаж болон тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийд чанар чансаагаараа танигдаж, цар хүрээгээ улам тэлж байгаа билээ.